ЗӨСТ
Нийтийн эзэмшлийн талбай, албан байгууллагуудад халдваргүйжүүлэлт хийлээ
1665

Ховд аймгийн Онцгой  комиссын 2021 оны 08 дугаар сарын 31-ний 66 дугаар тогтоолын 6 дахь заалтын дагуу хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлж буйтай холбогдуулан Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Жаргалант сумын нийтийн эзэмшлийн зам талбай, аж ахуйн нэгж байгууллагуудын гадна болон дотор орчинд халдваргүйжүүлэлт хийж байна. Тухайлбал, ЕБС, Их дээд сургууль, Эрүүл мэндийн байгууллагууд зэрэг төрийн болон хувийн хэвшлийн  байгууллага, аж ахуйн нэгж, орон сууцууд, нийтийн эзэмшлийн зам талбай, 4 замын уулзварууд гээд нийтдээ 490,325 м.кв гадна талбайг хлорын сүүн уусмалаар, халдварын эрсдэл өндөртэй байгууллагуудад жавелионы уусмалаар мананцар үүсгэн 18600 м.кв талбайд дотор ариутгал хийгээд байна. Энэхүү үйл ажиллагааг Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн удирдлага дор Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар хамтран хийж байгаа ба халдваргүйжүүлэлтийн ажлын энэ сардаа багтаан 3 удаагийн давтамжтайгаар хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2021.09.21

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter