ЗӨСТ
Дундговь аймгийн ЗӨСТөв тарваган тахлын байгалийн голомт хяналтын тандал шинжилгээ хийлээ
721

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс тарваган тахал өвчний байгалийн голомт хяналтын тандал   шинжилгээг Адаацаг сумын нутагт гүйцэтгэв.

Шинжилгээнд Адаацаг сумын нутгийн 36000 га талбайг хамруулан, тус нутагт тархсан мэрэгч амьтдын зүйлийн бүрдэл, тоошил, тархалтын судалгааг хийж, 4 зүйлийн 80 жижиг мэрэгч амьтан олзворлон, мэрэгч амьтны үс ноолуураас 100 бүүрэг цуглуулан холбогдох судалгааг хийлээ. 

Судалгааны хугацаанд цуглуулсан мэрэгч амьтад, гадны шимэгч нийт 172 материалыг  лабораторын шинжилгээнд хамруулан нян харах, нян судлал, биологийн аргаар шинжилгээ хийхэд тарваган тахлын үүсгэгч илрээгүй голомт тайван байна.

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2021.09.21

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter