Цаг үеийн
Өнөөдөр галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр
742

2021 оны 09-р сарын 28-ны өдөр бол Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн 15 дахь удаагийн тэмдэглэлт өдөр 

Энэ жилийн Дэлхийн өдрийн сэдэв: “Галзуу өвчин: Бодит баримтууд ба Айдасгүй байдал”

Дэлхий даяар тархаж буй COVID-19 цар тахал, түүний тархалт, ялангуяа дархлаажуулалтын талаар эргэлзээтэй, буруу олон ойлголтууд бий болсон. Үүнтэй холбоотойгоор улс орнууд COVID-19-ийн вакциныг нэвтрүүлэх тал дээр эргэлзэж хугацаа алдсан бөгөөд иргэд нь вакцин хийлгэхээс айж, болгоомжилж байсан. Энэ байдал галзуу өвчний хувьд шинэ зүйл биш юм. Учир нь галзуу өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх талаар айдас, ташаа ойлголт, буруу мэдээлэл олон зуун жилийн тэртээгээс эхтэй. Иймд энэ жилийн тэмдэглэлт өдрийн гол сэдвээр галзуу өвчний талаарх бодит баримтуудыг нээлттэй хуваалцах, буруу мэдээлэл, домог дээр үндэслэсэн айдас түгшүүрийг үгүйсгэх явдал юм.

Баримтууд: Бодит баримтууд нь өвчний талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, халдварын тохиолдлоос сэргийлэх, амьтдыг дархлаажуулах, хэрхэн өөрийгөө урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгоход чухал ач холбогдолтой. Баримт, нотолгоонд тулгуурлан шийдвэр гаргагчдад үнэн зөв мэдээллүүдийг өгч, тулгамдаж буй асуудлуудад зөв хариу арга хэмжээнүүдийг гүйцэтгэснээр олон мянган хүн, амьтдын амь насыг аварч чадна. Хүмүүст мэдлэг олгох зорилгоор “Хэдийгээр 99%-ийн нас баралтаар төгсдөг ч, 100% урьдчилан сэргийлэх боломжтой” гэдэг нотолгоонд үндэслэн бодит бармтуудыг түгээцгээе.

Айдас: Галзуу өвчний талаарх хүмүүст бий болсон айдсыг 3 ангилж байна.

Нэгдүгээрт: Нэр (галзуу гэж)-ийг нь дуулаад шууд айдаг ерөнхий айдас

Хоёрдугаарт: Галзуу өвчний эх уурхай болдог амьтан (ялангуяа нохой)-тай тулгараад үүсэх айдас

Гуравдугаарт: Галзуу өвчний голомтот нутагт амьдарч байгаагаа мэдэрсэн айдас

Хоёр дах айдас нь халдварласан амьтадтай тулгарснаас үүдсэн айдсын шинж тэмдэгтэй шууд холбоотой.

Эцэст нь хэлэхэд хуурамч мэдээлэл, цуу ярианаас үүдэлтэй айдас нь өөрийгөө вакцинаар урьдчилан сэргийлэхгүй байх, мал, амьтдаа үл дархлаажуулах, буруу, үр дүнгүй эмчилгээ хийлгэхэд хүргэдэг.

Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг Бодит баримт, Айдасгүй байдлыг түгээхэд хамтран ажиллаж тэмдэглэе.

Энэ жилийн сэдвийн онцлог нь та ямар ч байдлаар оролцох боломжийг олгож байгаа бөгөөд хүн бүрийн оролцоог чухалчилсанд оршино.

Энэхүү өдрийг хэрхэн тэмдэглэхэд зориулан хэд хэдэн санааг энд орууллаа:

Бодит баримт, Айдасгүй байдлыг судал: Энэ тухай өөрийгөө боловсруулж, мэдлэгээ бусадтай хуваалцаарай. Та батламж бүхий Сургагч болж болох юм. Мөн мэргэжлийн хэмжээний сургалтад хамрагдах боломжтой.

Айдас биш баримтыг ашигла: Шинжлэх ухаанч баримтуудад тулгуурлан галзуу өвчнийг устгахад хүн бүр бодит баримт цуглуулж, түгээснээр хувь нэмрээ оруулж болно. ДЭМБ-аас зохион байгуулдаг батламжит цахим сургалтад хамрагдсанаар нохойг хэрхэн эрүүл, зөв тэжээх, хүнлэг нохойн популяцийн талаар мэдлэгтэй болж, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлуудад илүү сайн санаачлага гаргах болно.

Айх биш Бодит баримтыг түгээгээрэй: Хуурамч буруу мэдээлэл, цуу яриаг таслан зогсоож, Бодит баримт, зөв мэдээллийг хуваалцаарай. Та энэ мэдээллийг хамт олонтойгоо хуваалцаж, нийгмийн сүлжээнд түгээгээрэй.

Эх сурвалж: https://www.who.int/news-room/events/detail/2021/09/28/default-calendar/world-rabies-day-2021     

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter