Цаг үеийн
“Тарваган тахал болон бусад онцгой аюултай халдварын эпизоотологи, эпидемиологи, лабораторийн оношилгооны гол асуудлууд” сэдэвт мэргэжил дээшлүүлэх сургалт боллоо
766

ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтнүүд “Тарваган тахал болон бусад онцгой аюултай халдварын эпизоотологи, эпидемиологи, лабораторийн оношилгооны гол асуудлууд” сэдэвт мэргэжил дээшлүүлэх сургалтыг цахим болон танхимын хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад ЗӨСҮТ болон ЗӨСТ-ийн танхимаар 10, цахимаар 47 эмч, биологич нар хамрагдаж, дээрх чиглэлүүдийн хүрээнд мэргэшлийн нэг түвшин ахилаа. Тус хүрээлэнгээс 4 эрдэмтэн багш нийт 14 сэдвээр хичээл заасан нь тус сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд онолын мэдлэг, чадвартай болоод зогсохгүй практикт сурсан зүйлсээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой боллоо.

Нийтлэгдсэн огноо: 2021.11.25

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter