You are here: Home / ЗӨСТ / Өмнөговь аймгийн ЗӨСТ нь байгалийн голомтын хяналтын шинжилгээгээ хийж дуусгалаа
Тус төв нь байгууллагын 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу байгалийн голомт хяналтын 2 тандалт, 1 хайгуул шинжилгээг гүйцэтгэж, цуглуулсан сорьцыг төвийн лабораторид татан шинжилсэн. Дээрх шинжилгээгээр нийт 542 нэгж материалыг лабораторид хүлээн авч нян судлалын шинжилгээ хийлээ. Байгалийн голомт хяналтын шинжилгээ хийхэд тарваган тахал ба түүнтэй хам тохиолдох өвчний үүсгэгч илрээгүй болно.
Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2021.11.25