Цаг үеийн
Лекц, хэлэлцүүлэг зохион байгууллаа
898

Зоонозын өвчин судлалын үндэсний төв “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн хүрээнд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр лекц хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр Биологийн Ухааны Доктор (Ph.D) Э.Занабазар “Орчин үеийн оношлогоо-ДНХ дараалал уншуулах дараачийн үеийн технологи, SBS арга зүйн зарчим”, Анагаах Ухааны доктор (Ph.D) Б.Уянга “Монгол улс дахь хачигт энцефалитийн тархалт, тархвар судлалын онцлог” сэдвээр тус тус илтгэл тавьж, төвийн нийт эмч, мэргэжилтнүүдтэй хэлэлцүүлэг явууллаа. Монгол улсад орчин цагийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн мэндийг нийт эрдэмтэн, судлаач та бүхэндээ дэвшүүлэе.

Нийтлэгдсэн огноо: 2021.12.06

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter