Онцлох
Монгол Улсын Гавьяат цолоор шагнагдлаа
1463
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Монгол улсад Орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн түүхэн баярт өдрийг тохиолдуулан Зоонозын өвчин судлах салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий эмч нарт Монгол Улсын Гавьяат цол олголоо.
Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан Анагаах ухааны доктор З.Адьяасүрэн, Д.Отгонбаатар, Н.Цэрэнбүжид, Ч.Түмэннасан нар өнөөдөр “ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ” хэмээх эрхэм хүндэт цолоор шагнагдлаа.
Хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсэд олон жил тасралтгүй ажиллаж буй та бүхэндээ зоонозын салбарын хамт олны өмнөөс халуун баяр хүргэж, эрүүл энх урт удаан наслахыг хүсэн ерөөе.
Нийтлэгдсэн огноо: 2021.12.24
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter