Өмнөговь аймгийн ЗӨСТ нь 2021 онд олот, амжилтаар дүүрэн, цар тахлын хоёр дахь жилийг амжилттай даван тууллаа. Манай хамт олны дундаас Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор ахмад настан Ц.Авирмэд, Л.Маяа, Х.Дүгэр, Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт” медалиар ариутгагч Т.Насанжаргал нар шагнагдсан. ЭМЯ-ны “Жуух бичиг”-ээр нян судлаач Д.Адъяасүрэн, ЗӨСҮТ-ийн “Хүндэт дэвтэр”-т биологич Г.Шүрэнцэцэг, Зоонозын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн “Хүндэт тэмдэг”-ээр лаборант Д. Наранцэцэг, Д. Сугир, ахмад настан С.Оюунчимэг, аймгийн “Тэргүүний ажилтан” тэмдгээр нян судлалын лаборант Ц.Амарзаяа, халдвар судлагч Б.Ууганжавхаа, биологич Ш.Оюунтуяа, 2021 оны байгууллагын “АВАРГА”-аар нягтлан бодогч Ш.Түмэнцэцэг, ”Тэргүүний ажилтан”-аар жолооч П.Мөнхбаатар нар шалгарч хүндэт өргөмжлөл, тууз, мөнгөн шагналаар шагнагдлаа. Хамт олноо манлайлан ажиллаж, тасгуудаас шалгарсан Д.Алтанчимэг, П.Туул, Ц.Амарзаяа, Д.Наранцэцэг нарыг дурсгалын зүйлээр шагнав. Аймгийн Онцгой комиссын “Талархал”-аар төвийн дарга Д.Алтанчимэг, нян судлаач Д.Адьяасүрэн нар шагнуулав. Хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсэд олон жил тасралтгүй ажилласан ахмад настан болон одоо ажиллаж байгаа хамт олноороо бахархаж байна.
Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2022.01.06