ЗӨСҮТ-өөс Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүлийн нэг дугаарыг жил бүр эрхлэн гаргадаг билээ.
Өнгөрсөн 2021 оны 4 (99) дугаарыг төвийн 90 жилийн ойд зориулан гаргасан тул та бүхэн авч танилцан судалгаа шинжилгээндээ ашиглана уу.
Энэ 2022 оны дугаарт та бүхнийг судалгааны өгүүлэл, тойм болон эпоним нэр томъёо, товч мэдээ, ажиглалт, бодрол бясалгал зэрэг бүлгүүдэд мэдээлэл, дурсамж, байгууллагын болон ахмад ажилтнуудын тэгш ойд зориулсан дурсамж талархал, албаны бичиг баримт зэрэг мэдээлэл ирүүлж хэвлүүлэхийг урьж байна.
Та бүхний ирүүлсэн материалыг сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, эрхэлсэн нарийн бичгийн дарга нарт танилцуулан редакцийн зөвлөлийн гишүүд хянаж хэвлүүлэх зөвшөөрлийг өгөх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг тул хугацаа нэлээд ордог юм.
Тиймээс та бүхний хэвлүүлэх материалыг 2022 оны 6 дугаар сарын 30-ны дотор dnorov09@gmail.com хаягаар хүлээн авна. Асууж тодруулах зүйлс байвал мөн энэ хаягаар хандана уу.
Сэтгүүлд ирүүлэх материалыг ‘“Халдварт өвчин судлалын монголын сэтгүүл”-д нийтлүүлэхээр ирүүлж буй материалд тавигдах шаардлага’’-ын дагуу боловсруулсан байхыг шаардах тул хавсралт дахь шаардлагатай сайтар танилцана уу.
ЗӨСҮТ-ийн Эрдмийн зөвлөл