Энэ удаагийн дэлхийн өдрийг “Ядууралд хүргэдэг өвчнүүдийг үл тоомсорлох байдлыг эцэслэж, эрүүл мэндийн тэгш байдлыг цогцлооё” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Зөвхөн 2020 онд гэхэд л 757 сая хүн анзаарагддаггүй өвчнүүдийн эмчилгээ хийлгэсэн. | Жил бүр 1 тэрбум гаруй хүн аль нэг анзаарагддаггүй өвчнүүдийн халдварт өртдөг бөгөөд 1.7 тэрбум хүнийг урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулах шаардлагатай байдаг. | 43 улс хамгийн багадаа нэг анзаарагддаггүй өвчнийг устгаж чадсан нь урьд өмнө байгаагүй ахиц дэвшил мөн |
Анзаарагддаггүй өвчнүүд (NTD) нь усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж нь стандартын хувьд хангалтгүй байдаг дэлхийн хамгийн ядуу бүс нутагт өргөн тархсан байдаг. Уг өвчнүүдийн халдварт дэлхий даяар 1 тэрбум гаруй хүн өртдөг бөгөөд гол төлөв вирус, бактери, шимэгч хорхой, мөөгөнцөр, хорт бодис зэрэг янз бүрийн эмгэг төрүүлэгчдээс үүсдэг.
Эдгээр өвчнүүд нь эрүүл мэндийн хөтөлбөрүүдэд багтдаггүй, санхүүжилт багатай, үл хайхарч, нийгмээс гадуурхагддагаас цөөнхийн өвчин болж тэдний амьдралыг ядуурал руу хөтөлдөг. Мөн бүх нийтийн чанартай боловсролын хүртээмж муу, мэргэжлийн тусламж үйлчилгээний хязгаарлагдмал байдал нь эдгээр өвчнүүдийн орших үндэс болж байна.
Эх сурвалж: https://www.who.int/campaigns/world-ntd-day/world-ntd-day-2022