Зөвлөгөө
Коронавирүст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ
897

А.  Иргэдийн гэртээ болон нийтийн дунд мөрдөх дэглэм:

  1. Маскаа тогтмол зүүх /бохирдсон тохиолдол бүрт шинээр сольж хэрэглэх/
  2. Гарын ариун цэвэр сахих /гараа санитолоор арчиж, савандаж угаах/
  3. Зай барих 5-2 метрт /олон хүн цугласан газар аль болох явахгүй байх, гадны хүнтэй нүүр тулж уулзахгүй байх/
  4. Нүдний салстаар халдвар дамжин орж өвчлөхөөс сэргийлж нарны шил зүүх /нийтийн тээвэр, эмнэлэг, олон нийтийн газар орохдоо/
  5. Оксолины мазь эсвэл вифероны мазь хамартаа /хамрын хөндийдөө/ түрхэх
  6. Гэртээ очоод бохирдсон маскаа битүү уут саванд хийж хаях, өмссөн бээлий болон гараа савандаж угаах, хамар нармай, хоолойгоо 2%-ийн содын уусмалаар /1 л бүлээн усанд 1 том ц/халбага сод хийнэ/ зайлах
  7. Зориулалтын шингэн бүхий бодистой /близна/ угаалга цэвэрлэгээг гэртээ тогтмол хийх
  8. Гэртээ цэвэр агаар 2 цаг тутамд 10-15 минут оруулах
  9. Аминдэм сайтай хоол, хүнс /жимс, ногоо түлхүү хэрэглэх/ хэрэглэж дархлаагаа сайжруулах
  10. Дулаан хувцаслах
  11. Дархлаажуулалтад хамрагдах /КОВИД-19-ын эсрэг 3-р тун/

Б. Ажлын байранд мөрдөх дэглэм

  1. Маскаа тогтмол зүүх / 2 цаг тутамд солих/
  2. Гарын ариун цэвэр сахих /гараа санитолоор арчиж, савандаж угаах/
  3. Зай барих 1.5-2 метрт /аль болох гадны хүнтэй нүүр тулж уулзахгүй байх/
  4. Оксолины мазь эсвэл вифероны мазь хамар нармайдаа түрхэх
  5. Цай, кофе уух, хоол идэх үедээ буюу амны хаалтгүй үедээ бөөгнөрөл үүсгэхээс /хүн хоорондын зай барих, тасаг, нэгжүүд ээлжийн хуваарьтай байх/ сэргийлэх
  6. Халдваргүйжүүлэлтийн бодис /0.015%-ийн халдваргүйжүүлэлт-84, эсвэл 0.015%-ийн жавелион/ бүхий угаалга цэвэрлэгээ тогтмол хийх, ялангуяа хүний гар их бүрдэг эд зүйлсийг арчиж ариутгах
  7. Өрөөний агаараа 2%-ийн содын уусмал /1 л усанд 20 гр-ыг хийх/ бүхий шүршигчээр эсвэл мананцар үүсгэгчээр өглөө ирэнгүүтээ болон өдөрт 3 ба түүнээс доошгүй удаа цацаж ариутгах
  8. Цэвэр агаар 2 цаг тутамд 10-15 минут оруулах
  9. Дулаан хувцаслах
  10. Өглөө бүр эрүүл мэндийн асуумж бөглөх
  11. Биеийн халуунаа өдөрт 2-оос доошгүй удаа үзэх
  12. Шинж тэмдэг илэрвэл ажилдаа яааран ирэхгүйгээр байгуулагадаа мэдээлэн зөвлөгөө авах, PCR-ийн шинжилгээ өгөх

ЗӨСҮТ-ийн Дэглэмийн баг

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter