Цаг үеийн
Зөвлөлдөх уулзалт боллоо
577

Монгол улсад бэтэг өвчний халдварыг хянахад салбар хоорондын байгууллагууд хамтран ажиллах, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, гүйцэтгэх ажлуудын хуваарилалт, цаг хугацааны талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудын мэргэжилтнүүд 2022 оны 03-р сарын 09-ий өдөр Нийслэлийн мал эмнэлгийн газар зөвлөлдөж ярилцлаа. Уулзалтыг “ЖАЙКА” олон улсын байгууллагын төслийн зохицуулагч, доктор, профессор С.Ганзориг санаачлан, ЗӨСҮТ, ХӨСҮТ, МЭЕГ, МЭХ, НМЭГ, АШУҮИС-ийн мэргэжилтнүүд оролцов.

Уулзалтаар Анзаарагддаггүй өвчнүүдийн шинэ замын зураглалын талаар санал бодлоо солилцож, Бэтэг өвчний үндэсний хэмжээний тандалтын тогтолцооны журам боловсруулах, Хоккайдогийн их сургуультай хамтран ажиллах, уг хамтын ажиллагааны хүрээнд молекул биологийн дэвшилтэт оношлуурыг Монгол улсад нутагшуулахад салбар хоорондын байгууллагуудын мэргэжилтнүүд хамтран оролцох, эрдэм шинжилгээ судалгааны ёс зүйн талаар болон бусад асуудлуудыг ярилцав.

Мэргэжилтнүүд бэтэг болон зоонозын гельминтүүдээр үүсгэгддэг өвчнүүдтэй тэмцэхэд хамтран ажиллахад санал нэгтэй байгаагаа илэрхийлж, дараагийн удаа албан ёсны уулзалтын арга хэмжээ зохион байгуулахаар тохиролцлоо.

Нийтлэгдсэн огноо: 2022.03.10

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter