Цаг үеийн
Зоонозын өвчин судлалын төвүүдийн удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
708

Зоонозын өвчин судлалын төвүүдийн удирдах ажилтны ‘ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВҮҮДИЙН УДИРДАХ АЖИЛТНЫГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ’ сэдэвт зөвлөгөөн Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд амжилттай зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөнийг ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах, ЭМС-ын халдварт өвчний асуудал хариуцсан зөвлөх А.Амбасэлмаа, ДЭМБ-ын НДББ-ын төвийн Эрүүл мэндийн ноцтой байдлын хөтөлбөрийн мэргэжилтэн, тархвар судлагч Манилая Пэншай нар нээж, хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж байна. Мөн Монгол дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица цахимаар мэндчилгээ хүргүүллээ. 2022 оны зөвлөгөөнд харьяа орон нутгийн 15 ЗӨСТ-ийн дарга, ЗӨСҮТ-ийн алба, тасгийн дарга нийт 72 мэргэжилтэн оролцож, 2021 онд хэрэгжүүлсэн тайлант ажлын үр дүн болон 2022 онд хийх үйл ажиллагаа, 2022-2025 онд зоонозын салбарын хөгжлийн хөтөлбөрийг хэлэлцэж байна.

Нийтлэгдсэн огноо: 2022.03.11

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter