You are here: Home / ЗӨСТ / Хэнтийн аймгийн ЗӨСТ-ийн мэргэжилтнүүд эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцлоо
Хэнтий аймгийн эрүүл мэндийн газраас Дэлхийн эмч нарын өдрийг угтан 2022 оны 03-р сарын 30-нд “Судлаач эмч-2022” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж, нийт 14 илтгэл хэлэлцүүлснээс гуравдугаар байранд Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн Л.Эрдэнэчимэг, Г.Ганцэцэг Ц.Гэрэлмаа, Ч.Эрдэнэчимэг, Ц.Ууганбаяр, Т.Сансарбаатар, Х.Мягмарбат нарын судлаачдын “Хэнтий аймагт бүртгэгдсэн хүн, малын боом өвчний тархвар зүй” сэдэвт илтгэл 3 байрт шалгарав. Мөн эмч нарын баярын арга хэмжээний үеээр лабораторийн эмч Л.Эрдэнэчимэг ЭМЯ-ны “Хүндэт жуух” бичиг, тархвар судлаач эмч Э.Батчимэг Хэнтий аймгийн Засаг даргийн “Жуух бичиг”-ээр тус тус шагнагдав.
Нийтлэгдсэн огноо: 2022.04.05