ЗӨСТ
Архангай аймгийн ЗӨСТ Эрдэнэмандал, Цэцэрлэг сумдад ажиллалаа
351

Архангай аймгийн ЗӨСТ-ийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Цэцэрлэг , Эрдэнэмандал  сумдын Эрүүл мэндийн төвд 2022 оны 04-р сарын 01-ээс 04-р сарын 04-ний өдрүүдэд “Зоонозын халдварт өвчний  өнөөгийн байдал”, “Тарваган тахал, галзуу, хачигт халдварууд, боом өвчний тархвар судлал, эмнэл зүй, эмчилгээ, оношилгоо урьдчилан сэргийлэлт”, “Коронавируст халдварын үеийн голомтын эцсийн халдваргүйжүүлэлт”, “Зарим зоонозын халдварт өвчний үед сорьц цуглуулах, зөөвөрлөн тээвэрлэх” зэрэг сэдвүүдээр 28 эмч албан хаагчдад 8 цагийн сургалт хийж, зоонозын халдварт өвчний зөвлөмж, зурагт хуудас гарын авлагаар хангав.

Сумдын ЭМТ-үүдийн зоонозын халдварт өвчний тусламж үйлчилгээ, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангуулах, эм тариа, сорьц цуглуулах эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хувцас хэрэгсэл ариутгал халдваргүйтгэлийн бодисын нөөц, хангалтанд дэмжлэгт хяналт хийж зөвлөмж, чиглэл өгч ажиллалаа.

Нийтлэгдсэн огноо: 2022.04.05

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter