ЗӨСТ
Дундговь аймгийн ЗӨСТ хачгаар дамжих халдварын тандалт судалгааг хийж гүйцэтгэлээ
301

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс 2024 оны 04-р сарын 06-09-ны өдрүүдэд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт хачгаар дамжих халдварын байгалийн голомтын тандалт судалгааг хийж гүйцэтгэлээ.

Тандалт судалгааны үеэр Сайхан-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн эмч, ажилчдад “Хачгаар дамжих халдварын байгалийн голомт”, “Хачгаар дамжих халдварт өвчний хяналт сэргийлэлт” сэдвээр сургалт зохион байгуулан нутгийн иргэдэд хачгаар дамжих халдвараас сэргийлэх талаар яриа таниулга хийж, сэрэмжлүүлэг тараан ажиллалаа.

Тандалт судалгааг 36000 га талбайг хамруулан 12 цэгт газарт 96 дарцаг/км ажиллан бэлчээрээс хачиг цуглуулан 20 малд хачиг хайгуулдлаа.

Тандалт судалгааны үед бэлчээр, малаас түүвэрлэсэн хачгийг ЗӨСҮТ-ийн лабораторид хачгаар дамжих халдварт өвчний үүсгэгчийн ДНХ, РНХ илрүүлэх молекул биологийн шинжилгээнд илгээхээр зүйлийг тодорхойлон холбогдох судалгааг хийж байна.

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.04.12

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter