Цаг үеийн
‘Олон улсын биологичдын өдөр’-ийг тэмдэглэн өнгөрүүллээ
405

‘Олон улсын биологичдын өдөр’-ийг тохиолдуулан “Биологийн шинжлэх ухааны ирээдүйн чиг хандлага, аргазүйн өдөрлөг” арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээг нээж, ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал МУ-ын Хүний гавьяат эмч, АУ-ны доктор, дэд профессор Н.Цогбадрах үг хэллээ.
Тус арга хэмжээнд төвийн биологич, шимэгч судлалын лаборант, генетикч, биотехнологич, биохимич, малын эмч мэргэжилтнүүдээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Уг арга хэмжээнд олон жил салбартаа ажилласан Биологийн ухааны доктор Д.Цэрэнноров, БШУ-ны магистр Н.Хишигсүрэн нар оролцож, түүхэн замнал, ирээдүйн чиг хандлага, хээрийн шинжилгээний арга зүй сэдвээр мэдээлэл өгч, санал солилцлоо. Мөн МУИС-ийн багш ахмад ажилтан Биологийн ухааны доктор, профессор Д.Баярлхавга Биологийн шинжлэх ухааны ирээдүйн чиг хандлага, сэдвээр мэргэжилтнүүдэд мэдлэг мэдээллээ хуваалцаж, туршлага солилцон биологийн шинжлэх ухааны судлагдахуун, түүх, онолын асуудлууд, орчин цагийн чиглэл болон зоонозын системд ажиллаж буй биологичдын талаарх асуудлуудыг хөндөн ярилцаж өнгөрүүллээ.

Нийтлэгдсэн огноо: 2022.04.12

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter