Цаг үеийн
“Бүртгэл мэдээллийн нэгдсэн сан” үүсгэх программ хангамж нэвтрүүлэх сургалтанд хамрагдлаа
844

ЭМС-ын 2019 оны “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зарим арга хэмжээний тухай” А/566 дугаар тушаалын дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд гарсан тохиолдол, эрсдэлийг бүртгэх “Бүртгэл мэдээллийн нэгдсэн сан” үүсгэх программ хангамжийг нэвтрүүлж байгаатай холбоотой ЭМЯ, ЭМХТ-өөс цахим сургалт зохион байгуулсан ба Чанарын албаны дарга, чанарын менежер, эрсдэл аюулгүй байдал хариуцсан менежер нар хамрагдлаа.

Тус программ хангамж нь нэгдсэн өгөгдлийн сан бий болгох, дүн шинжилгээ хийх, бодлого боловсруулагчдыг нотолгоот мэдээллээр хангах, эрсдэлээс сэргийлэх, хариу арга хэмжээг оновчтой авч хэрэгжүүлэх, улмаар эмнэлгийн мэргэжилтнүүд харилцан суралцах, сайн туршлага түгээн дэлгэрүүлэх, эргэх холбоотой  ажиллах зорилгоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх ач холбогдолтой юм.

Нийтлэгдсэн огноо: 2022.04.13

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter