Зөвлөгөө
Шувууны аж ахуй эрхлэгчдэд өгөх зөвлөмж
1403

Шувууны томуу өвчин

Олон улсын төлөв байдал:

2021 оны 01-р сараас 2022 оны 03-р сар хүртэл хугацаанд хүний өвчлөл нийт 49 тохиолдол, 2021 оны 11-р сараас 2022 оны 03-р сар хүртэл хугацаанд шувууны өвчлөлийн 2115 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна (1-р зураг). Амьсгалын зам, бохирдсон гадаргуу, түүхий, шүүрхий шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнээс хүн халдвар авсан байна.

Зураг 1. Хүний болон шувууны өвчлөл /Эх сурвалж: ЗӨСҮТ. Шувууны  томуугийн 2 долоо хоног тутмын мэдээ/

Шувууны аж ахуй эрхлэгчид

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

Манай оронд шувууны аж ахуй эрхлэгч хувь хүмүүс ихэвчлэн нийслэлийн захын дүүргүүдэд хашаандаа (ил задгай) тахиа, галуу, нугас, цацагт хяруул зэрэг шувуудыг үржүүлдэг (2-р зураг). Иймд нүүдлийн болон суурин шувууд нь тэжээвэр шувуудын идэш тэжээлд татагдаж, орчныг бохирдуулах эрсдэлтэй байна.

Зураг 2. Шувууны аж ахуй эрхлэгчид /Монгол/

2021 оны 02-р сараас хойш олон улсад суурин шувууд буюу хэрээ, тагтаа, бор шувуу зэрэг шувууд өвчилж, үхсэн 5 тохиолдол бүртгэгдсэн. Иймд урьдчилан сэргийлж тэжээвэр шувуудыг хооллох, агаарт гаргах хэсгийг торон хашаагаар битүүлэх шаардлагатай байна.

Нийтлэгдсэн огноо: 2022.04.13

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter