Цаг үеийн
Хроматографийн аргазүй сэдэвт цахим сургалтад оролцлоо
440

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн АХБҮТ-ийн мэргэжилтнүүд 2022 оны 03-р сарын 30-ны өдөр “Грийн химистри” ХХК-иас санаачлан Merck group (Sigma-Aldrich, Millipore, Supelco) компанитай хамтран явуулсан Mongolian webinar-2022: ‘Chromatography Techniques: Sample preparation and Method Development’ буюу Хроматографийн аргазүй: Дээж бэлтгэл ба аргачлалын боловсруулалт сэдэвт сургалт, семинарт цахимаар оролцлоо.

Тус сургалтаар HPLC, UHPLC зэрэг дэлхий дахинаа өргөн хэрэглэгдэж буй орчин үеийн хромотографийн дэвшилтэт технологиуд, тэдгээрийг хими, биохимийн шинжилгээнд нэвтрүүлэх боломж, арга, аргачлал, техник ажиллагаа, судалгаа шинжилгээний дээжнүүд дэх бодисын агууламж, цэвэршилтийн зэргийг тогтооход анхаарах зайлшгүй мэдэх шаардлагатай чухал зүйлс, хэрэглэгдэх бусад туслах материалуудын онцлог шинж, үйлдвэрлэгчээс санал болгож буй шинэ бүтээгдэхүүнүүд зэрэг шинжлэх ухаан, танин мэдэхүй, онол дадлагын мэдээллүүдийг багтаасан, өгөөжтэй  сайхан сургалт боллоо.

Нийтлэгдсэн огноо: 2022.04.13

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter