ЗӨСТ
Өмнөговь аймгийн эрүүл мэндийн салбар удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгууллаа
426

Аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн ‘Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах жил’ уриан доор зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнд ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан, ЭМД-ын Ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, ‘Сонгдо’ эмнэлгийн клиникийн зөвлөх Н.Нарьяа, ‘Глобал удирдагч’ дээд сургуулийн захирал Б.Отгонбат нар урилгаар оролцлоо.

Зөвлөгөөнд оролцсон эрүүл мэндийн байгууллагуудын 2021 оны ажлаараа тэргүүлэн ажилласан байгууллага хамт олныг шагнаж урамшууллаа. Манай хамт олныг цар тахлын үед чухал үүрэгтэй ажилласан тул “Талархал” болон үнэ бүхий зүйлээр  урамшууллаа.

Тус зөвлөгөөний үеэр зохион байгуулагдсан ‘Түүхэн үзэсгэлэн’-д Өмнөговь аймгийн ЗӨСТ-ийн хамт олон оролцлоо. Түүхэн үзэсгэлэнг нийт 200 орчим иргэд танилцан, байгууллагаа сурталчилан ажиллалаа.

‘Эрдмийн чуулган-2022’ эмч, мэргэжилтнүүдийн онол практикийн бага хуралд танилцуулсан ‘Эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн хугацаанд зоонозын халдварт өвчнийг судалсан түүхэн хөгжил’ сэдэвт илтгэл тэргүүн шилдэг илтгэлээр шалгарч шагналаа зөвлөгөөний үеэр гардан авлаа.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.04.14

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter