Цаг үеийн
Чагас өвчний дэлхийн өдөр
595

2022.04.14

Тохиолдол бүрийг олж мэдээлснээр Чагас өвчнийг ялна

Чагас өвчин нь шимэгч эгэл биетнээс үүдэлтэй өвчин юм Трипаносома крузи. Энэ өвчнийг анх 1909 онд илрүүлсэн Бразилийн эмч Карлос Чагасын нэрээр нэрлэжээ. ДЭМБ 2022 онд Чагас өвчнийг онцгой анхааран ажиллах болно, ялангуяа өвчний учруулж буй дарамтыг арилгахын тулд нэрвэгдсэн хүн бүрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш хүртээхийг уриалж байна. ‘Тохиолдол бүрийг олж мэдээлснээр чагас өвчнийг ялна’ сэдвээр энэ жилийн өдрийг тэмдэглэнэ. Олон оронд илрүүлэлтийн түвшин бага (<10%, ихэвчлэн <1%) байгаа нь өвчтөнүүд зохих эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад саад болж байна.

Чагас өвчин нь эх газрын Латин Америкийн ядуу хүн амын дунд зонхилж байгаа боловч бусад улс орон, тивүүдэд улам бүр тархан нэмэгдэж байна.

Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь шинж тэмдэггүй эсвэл маш хөнгөн шинж тэмдэгтэй байдаг тул үүнийг ихэвчлэн ‘чимээгүй, чимээгүй болгодог өвчин’ гэж нэрлэдэг. Дэлхий даяар ойролцоогоор 6-7 сая хүн Чагас өвчний халдвар авч, жил бүр 10,000 хүн нас бардаг.

Дэлхий даяар 6-7 сая хүн  халдвар авсан.

Жил бүр ойролцоогоор 10 000 хүн нас бардаг.

Жил бүр 30 000-40 000 шинэ тохиолдол бүртгэгддэг.

Өвчний тухай түлхүүр баримтууд:                                                                                         

  • Америкийн трипаносомиаз гэгддэг Чагас өвчин нь эгэл биет Trypanosoma cruzi шимэгчээр үүсгэгддэг амь насанд аюултай өвчин юм.
  • Энэ нь триатомины цохоор (дамжуулагч), амаар (хоолоор) цус/цусан бүтээгдэхүүн, эхээс хүүхдэд (төрөлхийн) дамжих, эрхтэн шилжүүлэн суулгах, лабораторийн ослоор дамждаг.
  • Халдвар авсны дараа эмчилгээг хурдан эхлүүлбэл халдварыг эмчлэх боломжтой. Архаг өвчтөнүүдэд паразитийн эсрэг эмчилгээ хийх нь өвчний явцыг урьдчилан сэргийлэх, зогсоох, эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлдэг.
  • Архаг халдвартай хүмүүсийн 30 хүртэлх хувь нь зүрхний үйл ажиллагааны өөрчлөлт, 10 хүртэлх хувь нь хоол боловсруулах, мэдрэлийн болон холимог эрхтнүүдийн өөрчлөлт үүсдэг тул тусгай эмчилгээ шаардлагатай байдаг.
  • Дамжуулагчийн хяналт болон бусад стратеги нь Латин Америкт Чагас өвчнөөс урьдчилан сэргийлэх гол арга болж байна.
  • Цус сэлбэх, эрхтэн шилжүүлэн суулгахад халдвар авахаас урьдчилан сэргийлэхийн тулд цусны шинжилгээ хйилгэх нь чухлаар тавигдаж байна.
  • Нөхөн үржихүйн насны охид, эмэгтэйчүүд, нярай болон халдвартай эх, түүний төрөл төрөгсдийг илрүүлэгт хамруулж, шимэгчийн эсрэг эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай.

ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга доктор Тедрос Аденеум Гебрейсус энэ өдрийг тохиолдуулан гишүүн орнуудад захидал илгээжээ.

Эх сурвалж: https://www.who.int/campaigns/world-chagas-disease-day/world-chagas-disease-day-2022

https://www.who.int/news-room/fact-sheets/detail/chagas-disease-(american-trypanosomiasis)

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter