Цаг үеийн
Шинэ ажилтнуудын сургалт зохион байгууллаа
455

ЭМЯ, ЗӨСҮТ-ийн эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулах шинээр ашиглалтад орж байгаатай холбогдуулан шинээр ажилд орж буй мэргэжилтнүүд болон тус төвийн зарим холбогдох мэргэжилтнүүд нийт 16 хүнд төвийн дотоод журам, эм эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулахын дүрэм болон МУ-ын эм хангамжийн салбарын хууль эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдал, эм эмнэлгийн хэрэгслийн хадгалалт, түгээлтийн мэдлэг олгох чадавхжуулах 3 хоногийн сургалт эхэллээ.

Сургалтын эхний өдөр “Агуулахын дүрэм, Эм хангамжийн салбарын хууль эрх зүйн орчин, өнөөгийн байдал, дотоодын сайн туршлага” зэрэг сэдвийн хүрээнд ерөнхий захирал Н.Цогбадрах, хүний нөөцийн менежер Б.Отгоннавсо, ЭМСХХ 8+ төслийн хангамж удирдлагын үндэсний зөвлөх И.Цацарал, эм хангамжийн мэргэжилтэн Ш.Ариунзаяа, ДЭМБ-ын эмийн зохицуулалтийн зөвлөх З.Зузаан, ХӨСҮТ-ийн дархлаажуулалтийн албаны дарга О.Дашпагма нар сургалтыг удирдан явуулна.

Энэхүү сургалтын үр дүнд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулахын үйл ажиллагааг эхлүүлж, улсын хэмжээний эм эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдал, хадгалалт, нөхөн хангалт хийж ажиллах чадварт суралцана.

Нийтлэгдсэн огноо: 2022.04.20

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter