You are here: Home / ЗӨСТ / Өмнөговь аймгийн эрүүл мэндийн салбарын чанар хариуцсан эмч, мэргэжилтнүүд сургалтад хамрагдлаа
‘Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын жил’-ийн хүрээнд Эрүүл мэндийн чанарын холбоо, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар хамтран чанар аюулгүй байдлын 2 өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад Өмнөговь аймгийн БОЭТ, ЗӨСТ, 14 сум, 4 өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нийт 70 эмч, мэргэжилтнүүд хамрагдсан. Энэхүү сургалтад эмч, мэргэжилтнүүдээ өргөн хүрээтэй хамруулсанд байгууллагуудад талархан, амжилт хүсч, оролцогчдод ЭМЧХ-оос гэрчилгээ гардуулав. Манай байгууллагын чанарын багийн гишүүд тус сургалтад идэвхтэй хамрагдлаа.
Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2022.04.20