Шумуул бол дэлхий дээрх хамгийн хөнөөлт амьтан. Сүүлийн 20 жил дэлхий дахинд шумуулаар дамжих халдварт өвчнөөр 1,7 тэрбум хүн өвчилсөн.
Хэрхэн сэргийлэх вэ?
- Гэрт ойр тогтоол ус, ил усан сан зэргийг байрлуулахгүй байх
- Зориулалтын шумуул дайжуулагч хэрэглэх
- Өрөөний цонх, хаалганд тор татах
- Тасалгаанд шумуул дайжуулах цэцэг тарих (лаванда, нийм зэрэг)
- Ил задгай хог хаяхгүй байх, орчныг үргэлж цэвэрлэх
Шумуулаар дамжих халдваруудын илрэх шинж тэмдэг
- Халуурах
- Толгой өвдөх
- Булчингаар өвдөх
- Бөөлжих
- Суулгах
- Үе мөчөөр өвдөх
Хэрэв танд дээрх шинж тэмдгүүд илэрсэн, сүүлийн 10 хоногт гадаад улс оронд аялсан, зорчсон бол яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандана уу.