ЗӨСТ
Боом өвчний тандалт шинжилгээ хийлээ
431

Ховд аймгийн ЗӨСТ нь календарьчилсан төлөвлөгөөний дагуу 2022 оны 04-р сарын 01-ээс 2022 оны 04-р сарын 24-ийг хүртэл хугацаанд Жаргалант, Эрдэнэбүрэн, Ховд сумдын 3 секторын 26709 га талбайг хамруулан боом өвчний тандалт шинжилгээг хийж гүйцэтгэлээ. Шинжилгээнд сэг зэм-18, үс ноос-20, хөрс бууц-60, цэвэр бохир ус-10, арьс шир-20, лангууны арчдас 72 зэрэг нийт 200 сорьцийг Захын буу, Шар нуур, Цагаан эрэг, Хөндий ам зэрэг газрууд болон Хан-Орд, Бугаан гол зэрэг хүнсний захаас цуглуулсан. Нийт цуглуулсан материалыг лабораторийн шинжилгээнд хамруулахад боом өвчний үүсгэгч илрээгүй.

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.04.27

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter