ЗӨСТ
Сургалт зохион байгууллаа
419

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн халдвар судлагч их эмч, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн нар 2022 оны 04-р сарын 25, 26-ны өдрүүдэд Хөгжил Политехник коллежийн малын эмч 1, 2, 3-р анги, газар тариалан 1, 2, 3-р ангийн оюутнууд болон Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 11-р ангийн сурагчдад зоонозын халдварт өвчний мэдээлэл, урьдчилан сэргийлэх арга зам сэдэвт 2 цагийн сургалт зохион байгууллаа. Сургалтын дараагаар тарваган тахал өвчнөөс сэргийлэх брошур 100, хачигт халдвар, галзуу өвчнөөс сэргийлэх брошур тус бүр 50 ширхэгийг тараасан байна.

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.04.28

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter