ЗӨСТ
Хачгаар дамжих халдварын тандалт хийж, сургалт зохион байгууллаа
340

Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн календарчилсан төлөвлөгөөний дагуу 2022 оны 04-р сарын 11-18-ны хооронд Увс аймгийн Бөхмөрөн, Сагил сумын 14 цэгт газар хачгаар дамжих халдварын хайгуул, тандалт шинжилгээг хийж гүйцэтгэлээ. Бэлчээрийн хачиг 475 ширхэг, малд ассан хачиг 44 ширхэг цуглуулсан. Ард иргэдэд хачгаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар 215 ширхэг санамж, хуудас тарааж, сургалт сурталчилгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.

Мөн Улаангом сумын  4, 5, 8, 10, 12-р цэцэрлэгийн хүүхдүүдэд, 2-р сургуулийн дотуур байрны сурагчдад, 4 сургуулийн багш, ажилчдад, түүхий эд авдаг хүмүүст, номын сангийн ажилчдад болон номын сангаар үйлчлүүлдэг хүүхдүүдэд ‘Зоонозын халдварт өвчин гэж юу вэ?’, ‘Хачгаар дамжих халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?’, ‘Галзуу өвчнөөс сэргийлье’ сэдэвт сургалт зохион байгуулж, санамж материал тараалаа.

Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.04.29

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter