Цаг үеийн
ЭМ-ийн тусламж үйлчилгээнд гарсан тохиолдол, эрсдэлийг бүртгэх “БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН” үүсгэх программ хангамжийн туршилтын үйл ажиллагаанд амжилттай оролцлоо
1369

ЭМЯ-аас ирүүлсэн 2022 оны 2/1569 албан тоотын дагуу ЗӨСҮТ-ийн Чанарын албаны мэргэжилтнүүд 2022 оны 04-р сарын 08-ны өдөр “Програм хангамжийн талаарх танилцуулга” сургалтад цахимаар оролцон туршилтын ажлын мэдээлэл авсан.

Тус туршилтын ажлыг гүйцэтгэн “Бүртгэл мэдээллийн нэгдсэн сан”-гийн http://eburtgel.moh.gov.mn/ сайтаар байгууллагын нийт 95 ажилчдын мэдээллийг бүртгэсэн ба 50 гаруй ажилчдад танхимаар сургалт зохион байгуулж мэдээлэл өгсөн. Программ дээр бүртгэл хийхэд гарах хүндрэл, бэрхшээлийг тодорхойлох зорилгоор ажилтан бүр өөрийн бүртгэлийн дагуу нэвтэрч 27 ажилтан 30 тохиолдол, 10 ажилтан 11 эрсдэлийг бүртгүүлсэн ба нийт 32 ажилтан 41 тохиолдол, эрсдэл бүртгүүлсэн байна.

Бүртгэгдсэн тохиолдол, эрсдэлийн мэдээлэл дээр чанарын албаны мэргэжилтнүүд буюу админууд дүн шинжилгээ хийн ярилцаж программыг сайжруулахад тусгах саналыг хүргүүлэн хамртан ажиллаж байна.

Нийтлэгдсэн огноо: 2022.04.28

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter