Цаг үеийн
Зоонозын өвчин судлалын үндэсний төв ‘Алхангаа ярилцъя’ аянд нэгдлээ
439
Эрүүл мэндийн сайдын санаачилгаар ‘ЭРҮҮЛ МЭНДИЙНХЭЭ ТӨЛӨӨ-АЛХАНГАА ЯРИЛЦЪЯ’ аяны өдөрлөгийн арга хэмжээнд Зоонозын өвчин судлалын хамт олон оролцлоо.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд 2021 онд А/780 дугаар тушаалаар “Эрүүл идэвхтэй амьдрал” арга хэмжээний төлөвлөгөөг, 2022 онд “Иргэдэд эрүүл идэвхтэй амьдрах, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, дадлыг бий болгох ажлын удирдамж”-ийг тус тус баталж “Эрүүл мэндийнхээ төлөө – Алхангаа ярилцъя” аяныг улс орон даяар зарлан 2022 оны 04-06-р сарыг дуустал санаачилан зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд 2022 оны 06-р сарын 12-ны өдөр эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид үндэсний цэцэрлэгт хүрээлэнд иргэд олон нийтэд эрүүл, идэвхтэй амьдрах, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, дадлыг бий болгох зорилгоор алхангаа ярилцъя явган аялалд нэгдэж, мэдээлэл зөвлөгөө өглөө.
Нийтлэгдсэн огноо: 2022.06.13
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter