ЗӨСТ
Тандалт шинжилгээ хийлээ
263

Увс аймгийн ЗӨСТ-ийн 2022 оны байгууллагын төлөвлөгөөний дагуу 2022 оны 06-р сарын 06-13-ны хооронд Увс аймгийн Өмнөговь, Тариалан сумуудын нутаг Хөх орой 1,2, Шарбүрд  Суварга, Хорхойтын зааг гэсэн 5 секторын 45000 га талбайн цурав голомтод тарваган тахлын хайгуул хяналтын шинжилгээ хийлээ. Шинжилгээний явцад мэрэгч амьтан-41, тэдгээрийн үс ноолуураас-153 бүүрэг, нүхний амсараас 10, тарваганы зэм, үхдэл-10, махчин шувуудын гулгидас 19 олборлон лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Мөн ‘Тарваган тахал’, ‘Хачиг’, ‘Галзуу’ өвчнөөр 20 айлын 55 хүнд яриа хийж, 120 ширхэг 3 төрлийн санамж материал тарааж ажиллав.

Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.06.13

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter