ЗӨСҮТ-өөс Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүлийн нэг дугаарыг жил бүр эрхлэн гаргадаг. Энэ жилийн буюу 2022 оны 5 дахь дугаарт та бүхнийг судалгааны өгүүлэл, тойм болон эпоним нэр томъёо, товч мэдээ, ажиглалт, бодрол бясалгал зэрэг бүлгүүдэд мэдээлэл, дурсамж, байгууллагын болон ахмад ажилтнуудын тэгш ойд зориулсан дурсамж талархал, албаны бичиг баримт зэрэг мэдээлэл ирүүлж хэвлүүлэхийг урьж байна.
Та бүхний ирүүлсэн материалыг сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, эрхэлсэн нарийн бичгийн дарга, редакцийн зөвлөлийн гишүүд хянаж хэвлүүлэх зөвшөөрөл олгодог тул нилээдгүй хугацаа ордог, хэвлүүлэх шаардлагад нийцүүлэн заасан хугацаанд багтааж ирүүлэхийг хүсэж байна.
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2022 оны 8 дугаар сарын 20-ны дотор dnorov09@gmail.com хаягаар хүлээн авна. Асууж тодруулах зүйлс байвал мөн энэ хаягаар хандана уу.
Сэтгүүлд хэвлүүлэх материалд тавигдах шаардлагыг хавсралтаас үзнэ үү.
Нийтлэгдсэн огноо: 2022.07.01