Цаг үеийн
Ажлын байрны сургалт зохион байгууллаа
307

Био үйлдвэрлэлийн лабораторийн үйл ажиллагааг сайжруулах, ЭМС А/145 “Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага”-ын дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх, Зоонозын халдварт өвчний лабораторийн оношилгоонд өргөн хэрэглэдэг микробиологийн шинжилгээний үндсэн болон ялган оношлох тэжээлт орчин, будаг урвалж, уусмал, зарим төрлийн бактериофагийн үйлдвэрлэлийн шат дамжлага бүрт ариун чанарыг баримтлах, био аюулгүй ажиллагааг хангах, био үйлдвэрлэлийн  лабораторийн ажилтнуудыг лабораториос шалтгаалсан эрсдэлд өртөхөөс сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохицуулах зорилгоор Ариутгал халдваргүйтгэл, Био үйлдвэрлэлийн тасгаас боловсруулж батлуулсан.

Төвийн захирлын 2022 оны 06 сарын 21-ний А/35 тоот тушаал “Био үйлдвэрлэлийн лабораторид ажиллах түр  журам” –ыг тасгийн ажилтан ажиллагсдад танилцуулах, журмын хэрэгжилтийг хангах зорилгоор Ариутгал халдваргүйтгэл, Био үйлдвэрлэлийн тасгийн технологич Б.Батцэцэг  сургалт зохион байгууллаа.

Нийтлэгдсэн огноо: 2022.07.08

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter