Архангай аймгийн ЗӨСТ-ийн 2022 оны зоонозын халдварт өвчний хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Өгийнуур сумын Өгий нуур, Дойт цагаан нуур, Амин нууруудад нүүдлийн шувууны томуугийн болон шумуулаар дамжих халдварын тандалт судалгааг хийж гүйцэтгэлээ.
Тандалтаар нүүдлийн шувууд олноор цуглардаг 9 цэгт газарт шувууны тооллого хийхэд 5 багийн 12 төрлийн 28 зүйлийн 3500 гаруй шувуу тоологдлоо.
Ажиглалт тандалтаар шувууны томуугийн сэжигтэй болон үхсэн шувууд тохиолдоогүй.
Шумуулын тандалт судалгааг Өгийнуур сумын Өгий нуур, Дойтын цагаан нуур, Орхон гол зэрэг газраас 100 гаруй шумуул цуглуулж, ЗӨСТ-ийн шимэгч судлалын лабораторид Gulex, Aedes төрлийн шумуул тодорхойлогдлоо.
Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2022.08.17