ЗӨСТ
Сургалт зохион байгуулж байна
332

Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн 2 баг НҮБ-ийн хүүхдийн эвээх сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй ‘Халдвараас сэргийлэх хяналтыг чадавхжуулах’ сэдэвт сургалтыг зоонозын шалтгаант халдварт өвчний байгалийн идэвхтэй голомтот Арвайхээр, Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий, Хужирт, Хархорин, Хайрхандулаан, Нарийнтээл, Уянга, Тарагт сумдад зохион байгуулж, зоонозын шалтгаант халдварт өвчний тохиолдол, дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний бэлэн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Сургалтад БОЭТ, Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төв, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Мал эмнэлэг, сум орон нутгийн байгаль орчний чиглэлийн холбогдох мэргэжилтнүүд хамрагдах ба тус сургалт

  1. 2022 оны 08-р сарын 22-ны өдөр Нарийнтээл болон Зүүнбаян-Улаан сумдад
  2. 2022 оны 08-р сарын 23-ны өдөр Хайрхандулаан болон Бат-Өлзий сумдад
  3. 2022 оны 08-р сарын 24-ний өдөр Уянга болон Хужирт сумдад
  4. 2022 оны 08-р сарын 25-ны өдөр Тарагт, Хархорин сумдад
  5. 2022 оны 08-р сарын 26-ны өдөр Арвайхээр сумд тус тус зохион байгуулагдана.

Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.08.24

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter