Өмнөговь аймгийн ЗӨСТ-ийн 3 мэргэжилтний бүрэлдэхүүнтэй баг 2022 оны 08-р сарын 21-ээс 3 хоног Цогтцэций, Ханбогд сумдад ажиллалаа. Сумдад ажиллах хугацаандаа сум дундын эрүүл мэндийн төвийн эмч, ажилчдад “Тарваган тахал өвчний нөхцөл байдлын мэдээлэл, тархвар судлал хариу арга хэмжээ”, “Галзуу өвчний талаарх ерөнхий ойлголт, урьдчилан сэргийлэлт ба хариу арга хэмжээ” зэрэг сэдвээр сургалт хийлээ. Мөн зоонозын шалтгаант халдварт өвчний тохиолдол, дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний бэлэн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажиллалаа. Дээрх сумдын эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж байгаа ард иргэдэд “Зоонозын халдвараас сэргийлэх” талаар яриа таниулга хийж, санамж тарааж, иргэдийг мэдээлэлээр хангаж ажиллалаа.
Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2022.08.24