ЗӨСТ
Эргүүл постоор хураагдсан тарвагыг устгалд орууллаа
258

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар Жаргалант сумын Засаг даргын тамгын газартай хамтран тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтын ажил зохион байгуулж байна.

2022 оны 08-р сарын 16-28-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт, шалгалтын хүрээнд Бичигтийн постоор тарваган тахлын өндөр эрсдэл бүхий сумд болох Цэцэг, Мөст, Алтай, Үенч, Булган болон бусад сумдаас хот, суурин газар руу тарвага оруулахаар завдсан үйлдлүүдийг илрүүлж, таслан зогсоолоо. Хяналт шалгалтын хугацаанд 21 монгол тарвага хураагдсан бөгөөд тэдгээрийг лабораторийн шинжилгээнд хамруулан заавар журмын дагуу холбогдох байгууллагуудыг байлцуулан устгалд оруулав.

Мөн Цэцэг сумд хууль бусаар борлуулж байсан 52 монгол тарвагыг Булган сумын цагдаагийн хэлтэс илрүүлж, Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэж өгсөн. Эдгээр 52 тарвагыг Тагнуулын газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Жаргалант сумын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтний хяналтан дор аймгийн устгалын нэгдсэн цэгт заавар журмын дагуу устгалаа.

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.08.29

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter