ЗӨСТ
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт хийж байна
391

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Архангай аймгийн ЗӨСТ-ийн биологич нар Архангай аймгийн Цахир, Хангай сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, хэсгийн төлөөлөгч, байгаль хамгаалагчид, Эрүүгийн цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан байцаагч, Хангай сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, цагдаа нартай хамтран 2022 оны 08-р сарын 18-25 –ыг хүртэл хяналт шалгалт хийлээ. Тус хяналт шалгалтын үеэр хууль бус ан агнуур хийсэн 4 зөрчил илрүүлж, 2 буу, 7 тарвага, тарваганы тулам хураан авч, хураагдсан тарвага, тарвагын туламыг ЗӨСТ-д хүлээн авч, халдвар хамгаалал, биоаюулгүй ажиллагааны зааврыг баримтлан устгалд оруулав.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.08.29

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter