Хөвсгөл аймгийн ЗӨСТ нь 2022 оны 08 дугаар сарын 15-аас 08 дугаар сарын 23-ыг дуустал 7 хоногт 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр тарваган тахлын байгалийн голомтын тандал шинжилгээг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул сумын 4 секторын 33,600 га талбайг хамруулан 24 удаа хайгуул хийж, махчин шувууны 33 гулигдас цуглуулан голомтын төлөв байдалд ажиглалт судалгаа хийлээ.
Тандал шинжилгээний хүрээнд үндсэн агуулагч тарваганы тооллогыг 66 га-д, дагуурын огдой болон бусад жижиг мэрэгчдийн тооллогыг тус бүр 8 га-д, зурамны тооллогыг 8 га-д хийж, агуулагчдын тоошил, нягтшилыг тогтоов. Мөн 5 зүйл мэрэгч амьтны 976 нүх гудруулгын аргаар үзэж нүхний амсрын шимэгчийн тоошил, зүйлийн бүрдэл болон голомтот нутгийн үндсэн агуулагч болох нийт 86 амьтан агнан олзворлов.
Олзворлосон амьтдад морфобиологийн хэмжилт хийж, самнан үс ноолуурын шимэгчийн тоошлыг тогтоон нийт 1465 шимэгч цуглуулан зүйлийн бүрдэл тодорхойлж, популяцийн судалгааг хийж ажиллалаа.
Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2022.09.01