ЗӨСТ
Архангай аймгийн Чулуут сумын тарваган тахлын байгалийн голомтонд хяналт шалгалт хийлээ
263

Архангай аймгийн ЗӨСТ-ийн баг тус аймгийн Чулуут сумын экологийн асуудал хариуцсан байцаагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, Хангай нурууны байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч нар хамтран 2022 оны 09 сарын 09-13-ны өдрүүдэд тарваган тахлын өвчний өндөр идэвхитэй  Өлзийт, Хүрэм багийн нутаг Хангал Даваат, Эгийн даваа, Бугат Ботгын гүүр, Гурван ангархай Цагаан сайр, Галуут, Галын дэнж, Говилуур, Цогтхайрхан зэрэг газруудаар хууль бус ан агнуурын эсрэг хөдөлгөөнт хяналт шалгалт хийлээ.

Тус хяналтаар тухайн нутаг дэвсгэрт мэрэгчийн тоо толгой, хөдлөл зүй, зэм үхдэлийн хайгуул хийж, хууль бус агналт хийгдэж байгаа эсэхэд хяналт тавьж, 2 удаагийн зөрчлөөр 9 тарвага хураан авч иргэдэд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хууль бус ан хийхгүй байх талаар сэрэмжлүүлэг өглөө.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.09.15

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter