ЗӨСТ
Тарваган тахал түүнтэй хам тохиолдох халдварт өвчний байгалийн голомтын тандалт судалгаа хийлээ.
267

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 08 дугаар сарын 03-аас 08 дугаар сарын 14-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Жаргалант сумын Байдраг, Галуут сумын Цагаан туруутын цурав голомтын 36,000 га талбайд тарваган тахал түүнтэй хам тохиолдох халдварт өвчний байгалийн голомтын тандалт судалгааг хийж гүйцэтгэлээ.

Тандалт шинжилгээгээр тарваган тахлын үндсэн агуулагч амьтад болох мэрэгч амьтдын зүйлийн бүрдэл, нягтшил, тархалтыг тогтоох болон байгалийн голомтын төлөв байдал, эпизоотын идэвхжлийг тогтоох зорилгоор мэрэгч амьтад, тэдгээрийн сэг зэм, гадны шимэгч, махчин шувуудын гулигдас зэрэг 220 материал цуглууллаа.

Цуглуулсан дээжинд тарваган тахал түүнтэй хам тохиолдох халдварт өвчний үүсгэгч илрүүлэх лабораторийн шинжилгээ хийхэд сэжигтэй материал илрээгүй.

Шинжилгээ хийх хугацаанд дээрх сумдын Эрүүл мэндийн төв, Хуст, Шарил Сөдөт, Хүдүүт, Цагаан даваа, Дайргын эх, Гэрт, Өл, Өвөр тээл, Ширээ, Хоёр улаан жалгад нутаглах 213 хүнд тарваган тахал өвчнөөс сэргийлэх сургалт, яриа таниулга зохион байгуулж, 400 ширхэг санамж материал тараан ажилласан.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.09.15

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter