Цаг үеийн
Ховд аймагт тарваган тахлын дахин 1 тохиолдол бүртгэгдлээ
601

Тус аймгийн Мөст сумын Хужирт багийн Түймэр гэдэг газраас иргэн ‘С’ нь 2022 оны 09 сарын 12-ны өдөр хавхаар тарвага агнаж, чанаж идсэний дараа халуурах, гүйлгэх шинж тэмдэг илэрч, аймгийн эрүүл мэндийн төвд хандсан байна. Ховд аймгийн ЗӨСТ-ийн яаралтай дуудлагын баг өвчтөнөөс сорьц авч лабораторийн шинжилгээ хийсэн бөгөөд молекул биологи, нян судлалын шинжилгээ болон эмнэлзүй, тархвар судлалаар тус өвчтөн нь тарваган тахлын булчирхайн хэлбэр, үжил хэлбэрээр хүндэрсэн болох нь батлагдаж, Ховд аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв хамтран халдварт өвчний голомтын шуурхай хариу арга хэмжээг аван ажиллаж байна. Иймээс иргэд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж дараах зөвлөмжийг мөрдөөрэй.

Нийтлэгдсэн огноо: 2022.09.20

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter