Цаг үеийн
Цахим хурал зохион байгууллаа
409

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулж, тарваган тахлын үед хариу арга хэмжээг зохион байгуулах, тарваган тахлын идэвхтэй голомт бүхий аймгуудын эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах зорилгоор Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс Аймаг, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвүүдийн дарга нарт цахим хурал зохион байгууллаа. Тус хурлаар ЗӨСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Цогбадрах тарваган тахлын хүний өвчлөлтэй холбоотой одоогын нөхцөл байдал, ЭМЯ, ЗӨСҮТ, Ховд аймгийн ЗӨСТ-өөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгч, цаашид анхаарч ажиллах асуудлуудыг танилцууллаа. Мөн өвчтөний ойрын хавьтлуудыг тодорхойлох, тусгаарлах, өвчтөн болон ойрын хавьтлуудаас лабораторийн шинжилгээний сорьц, дээж авах, зөөвөрлөх, шинжлэх болон голомтын халдваргүйжүүлэлтийг хийх зэрэг хариу арга хэмжээнүүдийн талаар ЗӨСҮТ-ийн удирдлагууд мэдээлэл өгч, арга зүйн зөвлөмж өглөө. Цахим хурлын төгсгөлд тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол гарсан үед цаашид анхаарах асуудлаар санал солилцож, харилцан туршлага солилцлоо.

Нийтлэгдсэн огноо: 2022.09.20

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter