“Эрүүл Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд, Аймгийн Засаг даргын А/522 дугаар захирамжаар сар бүрийн эхний долоо хоногийн баасан гарагыг “Эрүүл мэндийг дэмжих” өдөр болгон, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаануудыг аж ахуй нэгж, албан байгууллага, иргэн бүр дор бүрнээ идэвхжүүлэн арга хэмжээ зохион байгуулж байхаар шийдвэрлэв.
Тус өдрийг ‘Өөрийгөө хайрлая’ уриан доор эрүүл мэндийг дэмжих өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгийн үеэр 23 байгууллагын 28 төрлийн эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн, эрүүл мэндийн мэдээлэл зөвлөгөө өгч ажилласан.
Өмнөговь аймгийн ЗӨСТ-ийн гаргасан мэдээлэлтэй танилцахаар 194 хүн, манай сурталчилгааны байраар зочилсон. Мөн ард иргэдэд “Зоонозын халдвараас сэргийлэх” сэдэвт 4 төрлийн нийт 776 ширхэг санамж түгээлээ. Байгууллагаа сурталчилах талаар 4 төрлийн 128 ширхэг танилцуулгийг ЕБС-ийн сурагчдад мэдээлэл болгон хүргэсэн. Өдөрлөгт оролцсон иргэдэд “Зоонозын халдвараас сэргийлэх” талаарх мэдээллийг QR код уншуулан танилцуулсан ба сайтад байршуулсан цахим мэдээнд нийт 331 хүн хандаж мэдээлэлтэй танилцсан. Мөн иргэдэд зориулсан 6 төрлийн хор бодис зарж борлуулан хор бодис, халдваргүйтгэлийн талаарх зөвлөмжийг ард иргэдэд хүргэж ажиллалаа.
Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2022.10.14