Цаг үеийн
ОХУ-ын Санкт петербург хотод “Yersinia 14” олон улсын хуралд оролцлоо
373

ОХУ-ын Санкт Петербург хотод 2022 оны 9-р сарын 26-28-ны хооронд зохион байгуулагдсан “Yersinia 14“ Олон улсын хуралд ЭМЯ-ны БТГ-ын дарга Б.Буянтогтох, ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах, эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Цэрэнноров нар оролцлоо.

Олон жил уламжлал болон зохион байгуулж ирсэн уг хурлыг энэ удаа ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хүний ​​сайн сайхны төлөөх хяналтын холбооны алба (Роспотребнадзор), түүний харъяа тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний ‘микроб’ хүрээлэн, Санкт-Петербург хот дахь Пастерын нэрэмжит халдвар, нян судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран зохион байгуулж 10 гаруй улсын 250 гаруй төлөөлөгчид оролцож 1 нэгдсэн, 2 салбар хуралдаан болж залуу судлаачдын ханын илтгэлийн шалгаруулсан.

Нэгдсэн хуралдаанд АУ-ны доктор Н.Цогбадрах “Ситуации по чуме в Монголии” илтгэлийг хэлэлцүүллээ.

Хурлын үеэр ОХУ, Казахстан, Киргизстан улсын олон мэргэжлийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж харилцаа холбоогоо бэхжүүлэх, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Хурлаар улс орнуудын тарваган тахал болон бусад гоц аюулт өвчнүүдийн талаар мэдээлэл, судалгааны үр дүнг хэлэлцэж цаашдын зорилтуудыг тодорхойлсон.

Энэхүү нэр хүндтэй олон улсын хурлыг 2025 онд Монгол улсад зохион байгуулахаар болж сертификатыг хурлын хаалтын ажиллагааны үеэр гардан авлаа.

Нийтлэгдсэн огноо: 2022.10.14

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter