2021-2022 оны “Зоонозын өвчин судлал” үндсэн мэргэшлийн сургалтын резидент эмч нар сургалтаа дүүргэж, төгсөлтийн шалгалтаа амжилттай өглөө.
Тус сургалтад Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Ховд аймгуудын Зоонозын өвчин судлалын төв, Нийслэлийн ЗӨСТ, ЗӨСҮТ-өөс захиалгаар суралцсан нийт 6 резидент эмч төгсөж зоонозын салбарт шинэ залуу мэргэжилтнүүдээр бүл нэмж байна.
Тус төвийн дэд захирал Б.Амгаланбаяр төгсөгч резидент эмч нартаа дурсгалын бичиг гардуулан нийт төгсөгчиддөө Зоонозын салбарт сурсан мэдсэнээ хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн, хөгжүүлэн ажиллахыг хүсээд цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөлөө.
Нийтлэгдсэн огноо: 2022.10.21