Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2022 оны зоонозын халдварт өвчний хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу ЗӨСҮТ-ийн захирлын А/17 дугаар тушаал”-ыг баримтлан 2022 оны 10-р сарын 10-15–ны өдрүүдэд боом өвчний хүн амын дундах тандалт судалгааг хийлээ. Тус хүн амын дундах тандалт судалгаанд Баян-Овоо, Эрдэнэцогт сумын иргэд, сумын Засаг даргын тамгын газар, сургууль, цэцэрлэг, Хаан банк, Төрийн банкны ажилчид, албан хаагчид, сургуулийн дотуур байрны хүүхдүүд зэрэг нийт 243 хүн хамрагдсан. Мөн Баян-Овоо, Эрдэнэцогт сумын цэрэг татлагад ирсэн иргэдэд болон төрийн албан хаагчдад “Боом өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдэвт сургалт хийлээ. Сургалтад 318 малчин иргэд хамрагдлаа. Сургалтын үеэр иргэдэд 300 ширхэг санамж хуудас тараалаа.
Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2022.10.21