Ажлын байрны зар
Нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаж байна
912
Ажлын байрны нэр    Албаны дарга  
Байгууллага, тасаг нэгж  Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Эрдэм шинжилгээ, сургалт, мэдээлэл технологийн алба
Гүйцэтгэх үндсэн үүрэг
  • Монгол орны байгалийн голомтот, зоонозын халдварт өвчний чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны тулгамдсан асуудлыг тодорхойлон, шийдвэрлэх арга замыг сонгож, үндэсний төв болон орон нутгийн салбар төвүүдэд хэрэгжиж буй эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагаанд мэргэжлийн зөвлөмж, дүгнэлт гаргах, цаашдын бодлого чиглэл боловсруулах
  • Гадаад, дотоодын ижил мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэн, судалгааны үр дүнгээр тодорхой дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх ажлын үндэслэлийг боловсруулах, судлаач, эрдэмтдийн бүтээлийг дотоодод болон олон улсад хэвлүүлэх, бусад судлаачдын хүртээл болгох ажлыг зохион байгуулах, хянах
  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд мэдээллийн дэвшилт технологийг нэвтрүүлэн хөгжүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах, байгалийн голомтот, шинэ ба сэргэн тархах халдварт өвчний мэдээллийн сан байгуулах үйл ажиллагааг тогтмол хангах, хяналт тавих
  • Төгсөлтийн дараах сургалт зохион байгуулах, төвийн эмч, мэргэжилтнүүдийг суралцуулах үйл ажиллагааг зохион байгуулахад хяналт тавих, оролцох.
Албан тушаалын ангилал (цалин)   ТҮЭМ-7
Орон тоо   1
Боловсрол Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг нийгмийн эрүүл мэндийн болон хүний их эмчээр төгссөн.
Нарийн мэргэшил Удирдлагын чиглэлээр суралцсан, мэргэжил дээшлүүлсэн бол давуу тал болно.
Ажлын туршлага Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр 5-аас дээш жил ажилласан
Ур чадвар
  • Гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;
  • Судалгааны арга зүй эзэмшсэн байх
  • Эерэг хандлагатай, багаар ажиллах, манлайлах ур чадвартай байх;
  • Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн;
  • Зөвлөгөө өгөх чадвартай байх
Байгууллагаас өгөх хангамж, урамшуулал    Ажлын үр дүн, гүйцэтгэлээс шалтгаалан нэмэлт урамшуулалд хамрагдах боломжтой.
Байгууллагын хаяг   Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, 18131
Холбогдох ажилтан, утас, имэйл   Хүний нөөцийн менежер. Утас: 99905388

 nczd@nczd.gov.mn

Материал хүлээн авах хугацаа   2023.04.12-2023.04.21

 

Нийтэлсэн огноо: 2023.04.12

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter