Цаг үеийн
Хачгаар дамжих халдварын сургалт зохион байгуулагдаж байна.
710

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Эрхүү хот дах Өрхийн эрүүл мэндийн ба хүний нөхөн үржихүйн асуудлын эрдэм шинжилгээний төв болон Сэлэнгэ аймгийн ЗӨСТ-тэй хамтран 2023 оны 4-р сарын 13-16 ны хооронд Сэлэнгэ аймагт ОХУ болон Монгол улсын хамтарсан мэргэжилтнүүдээр удирдуулсан “Хачгаар дамжих халдварын лабораторийн оношилгоо ба урьдчилан сэргийлэлт” сэдэвт онол, дадлагын сургалт зохион байгуулагдаж байна. Хачгаар дамжих халдварт өвчний онош зүйн шинэ дэвшилтэт технологид суурилсан онош зүй, эмчилгээ, урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилготой уг сургалтад 14 аймгийн ЗӨСТ-ийн дарга, лабораторийн эмч, тархвар судлагч, 21 аймгийн эрүүл мэндийн газрын тархвар судлагч нар болон эмч, мэргэжилтнүүд хамрагдаж байна.

    

Нийтэлсэн огноо: 2023.04.13

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter