Зарлал
Эрдэм шинжилгээний хурлын зарлал
1225

Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам, Улсын Онцгой Комисс, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Монгол Улс дахь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын суурин төлөөлөгчийн газар хамтран “КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ТУРШЛАГА, СУРГАМЖ” салбар дундын эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны 05 сарын 29-ний өдөр 08.30-18.00 цагийн хооронд АШУҮИС-ийн Оюутны соёлын төвд зохион байгуулах тул зоонозын өвчин судлалын салбарын нийт мэргэжилтнүүдийг өргөнөөр оролцохыг урьж байна.  Уг хуралд онлайнаар оролцох боломжтой ба хураангуйн зохиогчид биеэр оролцож болно.

Тус хуралд (КОВИД-19) цар тахлын үеийн бодлого, эрх зүй, нийгэм, эдийн засаг, эрсдэлийн үнэлгээ, харилцаа холбоо, логистик, шуурхай хариу арга хэмжээ, халдварын хяналт сэргийлэлт, тархвар зүй, оношилгоо, эмчилгээ, дархлаажуулалт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хүний нөөцийн бэлэн байдлын чиглэлээр хийгдсэн нотолгоонд суурилсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн бүхий илтгэлүүд хэлэлцэгдэж, 200 гаруй эрдэм шинжилгээний илтгэлээс бүрдсэн хурлын эмхэтгэл хэвлэгдэж та бүгдийн хүртээл болно.

ХУРЛЫГ АШУҮИС-ИЙН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСААР ШУУД (LIVE STREAМ) ДАМЖУУЛНА.

https://www.facebook.com/mnums.edu.mn

Урилгад хавсаргасан QR кодыг уншуулж хурлын хөтөлбөртэй танилцана уу.

Электрон шуудангийн хаяг: sciencetechnology@mnums.edu.mn

Утас: 77757575 (1010)

АШУҮИС, Шинжлэх ухаан технологийн газар

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter